“ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ноос мэдээлэл хийлээ. ТҮЦ ажиллуулж байгаа иргэдийн олонх нь одонтой ээжүүд байдаг гэнэ. Тиймээс тэд “Төрдөө адлагдсан одонтой ээжүүд” сэдвээр мэдээлэл хийхээр ирснээ танилцуулсан.

Тэдний хэлж байгаагаар “ТҮЦ эрхлэгчид өнгөрсөн хугацаанд төр засгаас юу ч гуйлгүй, өөрсдөө ажлын байр бий болгож, амь зууж ирсэн. Гэвч төр засаг солигдож биднийг ялгаварлан гадуурхаж, дээрэлхэж байгаад гомдолтой байна. Хотыг сайхан болгох нэрийдлээр 1000 гаруй иргэний амьжиргааны эх үүсвэрийг устгаж байна. Үүний эсрэг тэмцэх болно” гэсэн юм.