Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04.29-ний өдрийн 10:40 цагт гал түймрийн цэг илэрсэн. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ар шүрэн” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 09:53 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэрийн ажилчид, орон нутгийн иргэд, ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
