Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэн эрдэнэт хүний амь нас эрсэдсээр…
Хэнтий аймгийн “Норовлин сумын гол дотор хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл энэ 2025.05.06-ны өдрийн 12:20 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 66 настай, эрэгтэй “Г” нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, гол гатлах үедээ мориноос унаж нас барсан байж болзошгүй хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Иргэн таны амь нас, эрүүл мэнд эрхэм дээд. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү![]()
