Хэнтий аймгийн Норовлин сумын Онон 3 дугаар баг “Бэрхийн давааны ар” гэдэг газар ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2025.05.08-ны өдрийн 15:00 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Норовлин, Дадал, Хэрлэн, Батноров, Баян-Уул сумдын Мэргэжлийн анги, орон нутгийн сайн дурын “Хан-Уул”, “Баянгол” нөхөрлөл, Дадал сумын “Онон-Балж” байгалийн цогцолбор газар, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 05.11-ний өдрийн 21:40 цагт түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар түймрийн урт 14 км, өргөн 19 км, нийт 26600 га талбай, 1 малын саравч өртсөн.
