Объектын түймэр 2025 оны эхний 4 сард 1668 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2025 оны эхний 4 сард 2019 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 129 (6.8%) -аар буурсан байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2025 оны эхний 4 сарын байдлаар 1699 хүн нэрвэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2025 оны эхний 4 сард 24.0 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2025 оны эхний 4 сард

  • Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 37 удаа,
  • Геологийн гаралтай аюулт үзэгдэл 24 удаа,
  • Биологийн гаралтай аюулт үзэгдэл 13 удаа,
  • Хүний үйл ажиллагаатай холбоотой осол 1945 удаа тус тус бүртгэгдсэн байна