Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн “Талын-Агуу” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 06:36 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Дарьганга сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 14:14 цагт бүрэн унтраасан байна.

Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 1650 га талбай өртсөн. /урт 11 км, өргөн 1.5 км/