Хан-Уул дүүрэг. 11 дүгээр хороо, “Зайсангийн-Ам” гэдэг газар 3 хүн самарт явснаас иргэн У нь 09.08-ны өдөр буцах замдаа сураггүй болжээ.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 09.24-ний өдрийн 09:00 цагаас 19:27 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн У/39 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Зайсангийн-Ам”, “Дугуй цагаан” гэдэг газраас “Тэнгэр хад” гэдэг газар хүртэл 35 км-т явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 09.25-ны өдрийн 10:00 цагт дахин эхлүүлнэ.