Олон жил орхигдоод байсан ДЦС-4 ийн урд талаар урагшаа явсан шороон замыг шинээр 7 метрийн өргөнтэй 3 метрийн хөвөөтөй 705 метрийн урттай бетон хийцийн авто замыг аж ахуйн нэгж компаниудын 100 хувь санхүүжилтээр хийж гүйцэтгэж дуусчээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо засаг даргын ажлын алба болон тухайн орчмын 19-н томоохон компаниуд аж ахуй нэгжүүд нэгдэж 470.000.000 сая төгрөгийн (өртөг шингээгүй) үнэлгээтэй буюу зах зээлийн ханшаар тэрбум орчим төгрөгийн үнэтэй хийгдэх замыг шинээр анх удаа 450 маркаас -( 650 ) маркийн маш өндөр чанарын бетон замыг хүлээн авчээ.