Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16…+21 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүл багасаж, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +5…+7 градус, бусад хэсгээр +9…+11 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, цасан шуурга шуурна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст халж, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +25…+30 градус дулаан байна. 29, 30-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
