Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар түймэр гарч, унтраах ажиллагааг зохион байгуулан 05.23-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр 2 дугаар баг “Хэвэнгийн тасархай” гэдэг газар гарсан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон баг “Бодончийн даваа” гэдэг газар түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг “Буурлын даваа” гэдэг газар гарсан түймрийн голомтод очиж унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Мандал сум Түнхэл 5 дугаар баг “Итэм нэмэхийн” даваа гэх газар firms.modaps.eosdis.nasa.gov сайдад дулааны цэг илэрч, Зэвсэгт хүчний “Ми 171” нисдэг тэрэгтээр тандалтын нислэг үйлдэж ойн түймэр гарсан байгааг 05.26-ны 19:50 цагт илрүүлсэн. Тус түймрийн голомт руу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар гарсан ойн түймрийг унтрааж буй бүлгээс алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа 111-р ангийн нисдэг тэргээр 05.27-ны өдөр тээвэрлэж хүргэхээр ажиллаж байна. 05:09 цагт НОБГ-ын алба хаагчид Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу хөдөлгөөн үйлдсэн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Минжийн даваа” гэдэг газар ой, хээрийн түймэр гарч байсныг 19:50 цагт Зэвсэгт хүчний “Ми 171” нисдэг тэрэгтээр нислэг үйлдэж илрүүлсэн. Тус түймрийн голомт руу Төв аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Эрдэнэ сум дахь ЭХАБүлгийн алба хаагчид, Эрдэнэ сумын Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдсэн.
