11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Энхтайваны өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Тодруулбал, авто замын урд эгнээг тавдугаар сарын 29-ний 22:00 цагаас хааж, 30-ны 22:00 цагт нээнэ.
Харин авто замын хойд эгнээг тавдугаар сарын 30-ны 22:00 цагаас хааж, 6 дугаар сарын 1-ний 06:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
