Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо орон сууцны байрны цахилгаан дамжуулах кабель утас шатаж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 13:35 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчлыг очиход тухайн байрны 6 дугаар давхраас, 13 дугаар давхар хүртэл цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 85 иргэнийг гаргасан.