УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө.
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг 12:00 цагт ТББХ-оор хэлэлцэж, үдээс хойш 14:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх товтой байгаа юм.
