Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Дэхт” гэдэг газар  “Хэрлэн” голд 1 хүн нас барсан байдалтай байна гэсэн дуудлагыг 2025.06.16-ны өдрийн 16:26 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход Дорнод аймгийн харьяат иргэн Н /42 настай, эмэгтэй/ нас барсан байдалтай “Хэрлэн” голын усанд байсныг ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.