Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн “Сарлагийн бригад” гэдэг газар агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 15:45 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилтнуудыг очиход аккумулятор дахин боловсруулах үйлдвэрийн 10х60 метрийн хэмжээтэй агуулах шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
