Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.16-06.22/ нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 37 иргэнийг гаргалаа.
Нийт дуудлагын 126 нь объектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 2 газар хөдлөлт, 3 нь үер, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Өчигдөр буюу энэ сарын 22-ны өдөр 4 иргэн голд живж нас баржээ. Цаг агаарын хэт халалттай холбоотой Улаанбаатар хотын ойролцоох гол, тогтоол ус, цөөрөм руу явж хэсэг хэсгээрээ зугаалах, архидан согтуурах, амралтын өдрүүдэээр голын эргээр гэр бүл хамт олноороо нийлж цуглах зэргээр иргэдийн хөдөлгөөн огцом ихсэж, өнгөрсөн 7 хоногийн байдлаар 4 иргэн усанд осолдсон байна.

Өнгөрсөн онд жилийн хугацаанд 19 том хүн, 6 хүүхэд усанд осолдож эндсэн бол энэ онд 6 дугаар сарын байдлаар 4 иргэн нас барлаа. Иймд иргэд олон нийт анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.