Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар ойн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 2025.06.22-ны өдрийн 11:32 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газар, 36 дугаар анги, Сайхан сум дахь 61 дүгээр анги, Хүдэр сум дахь аврах салбарын алба хаагчид, Тужийн нарс байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны газрын ажилтнууд, орон нутгийн иргэд гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Голомтод унинга, хөвд ихтэй, салхины хүч их байна.
