Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Даваат” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2025.06.24-ний өдрийн 22:33 цагт бүртгэгдсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Баянгол сум дахь 40 дүгээр анги, нийслэлийн Онцгой байдлын газар, Мод боловсруулах үйлдвэрийн ажилтнууд, орон нутгийн нийт 54 хүн, 6 автомашинтайгаар ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, цурамд оруулж, 06.29-ний өдрийн 14:28 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 30 га талбай өртсөн.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Ялбаг Асгатын-Ам” гэдэг газар ой, хээрийн гал түймэр 2025.06.24-ний өдөр дэгдэж,  аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр анги, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Өгөөж Хараа” ХХК-ийн нийт 34 хүн, 2 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 06.28-ны өдрийн 14:07 цагт цурамд оруулж, 06.29-ний өдрийн 09:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 40 га талбай өртөж шатсан.

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Шоргоолж” гэдэг газарт гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх аврах салбар, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан нийт 36 хүн, 4 автомашинтай унтраах ажиллагааг зохион байгуулж, 06.28-ны өдрийн 12:34 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 64.4 га талбай өртөж шатсан.