ЗТЯ-ны салбарын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчид улс хооронд, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 17 аж ахуйн нэгж, байгууллагын үйлчилгээнд болон автотээврийн хэрэгслийн ашиглалт, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтын явцад 96 зөрчлийг илрүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Шалгалтаар зорчигчийг орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн, тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, стандартын шаардлага хангасан техникийн оношилгоо, үйлчилгээ, засвар болон автомашин угаалгын газаргүй, тээврийн хэрэгсэлд хийх техникийн үйлчилгээний хугацааг явсан бодит гүйлт эсвэл төлөвлөгөөт гүйлттэй уялдуулан тогтоогоогүй, мөн бага насны хүүхдийг тээвэрлэхдээ хүүхдийн суудлыг ашиглаагүй, мэргэжлийн болон мэргэшсэн хүний нөөцгүй, жолоочийг жил бүр эрүүл мэндийн гүнзгийрүүлсэн үзлэгт бүрэн хамруулаагүй зэрэг нийтлэг зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.