Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал болон холбогдох удирдлагууд Азийн хөгжлийн банкны Хүний хөгжил, нийгмийн салбар хариуцсан захирал Софиа Шакилыг хүлээн авч уулзан, боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар Азийн хөгжлийн хөгжлийн банкны 130 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр сургууль, цэцэрлэг барих төслийн төлөвлөлт, эхний ээлжид тодорхойлоод буй байршлууд болон цаашид анхаарах шаардлагатай зүйлсийн талаар хэлэлцэв.
Мөн мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт ногоон, цахим ур чадварыг сайжруулах, дээд боловсролын салбарт судалгааны их сургуулийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар ярилцаж, ажил хэрэг болгохын тулд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ талууд харилцан илэрхийлэв.
