Увс аймаг, Малчин сум Хайрхан багийн “Хар тэрмэс” гэдэг газар энэ сарын 7-ны өдрийн 20:30 цагийн орчим иргэн Х нь “Хяргас” нууранд хийлдэг гудастай хөвж байгаад усанд осолджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 09.08-ны өдрийн 07:00 цагаас иргэн Х /27 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 08:40 цагт нуурын эргээс урд зүгт 8 км-т “Загасны хошуу” гэдэг газраас хийлдэг гудастай хөвж явахад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
