Дорнод аймагт сураггүй алга болсон 7 настай хүүг энэ сарын 25-наас хойш эрэн хайж байв. Гурав хоногийн дараа буюу өчигдөр хүүгийн цогцсыг олсон харамсалтай мэдээг цагдаагийн байгууллагаас өглөө.

Энэ талаар ЦЕГ “Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн хайж байсан долоон настай хүүгийн цогцсыг тус аймгийн төв Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон.

Аймгийн цагдаагийн газар хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагааг хийж байна. Уг хэрэгт холбогдуулан 34 настай “Б” гэгчийг шалгаж эхэлсэн” гэв.