Дундговь аймаг, Луус сум. 2 дугаар багийн “Цагаан-Овоо” гэдэг газар ачааны болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас баржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 33 км замыг туулан 17:33 цагт очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан ”Мерседес бенз-AXOR” загварын зүтгүүр, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ниссан-Экстрайл” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины жолооч Э /59 настай, эрэгтэй, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.