Баян-Өлгий аймаг, Толбо сум. Хонгор-Өлөн 3 дугаар багийн “Бураатын даваа” гэдэг газар энэ сарын 25-26-ны өдөр орсон цасны улмаас том оврын ачааны автомашинууд “Бураат”-ын давааг давж чадахгүй, суужээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 90 км замыг туулан очиж, давааг давж чадахгүй байсан нийт 50 орчим автомашиныг чирч гаргах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. “Жол” ХХК-ийн ажилтнууд автозамыг цэвэрлэх ажиллагааг зохион байгуулж байна.