Чуулганы хуралдаанаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-т “Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно” гэж заасан байдаг.
Иймд УИХ дахь АН-ын бүлгээс гишүүн Дав.Цогтбаатарыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад нэр дэвшүүлсэн талаарх албан бичиг ирүүлснийг Байнгын хорооны дарга Х.Ганхуяг уншиж, танилцуулав. Уг асуудлаарх санал хураалтыг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар явуулахаар болов.
