Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой БНСУ-ын компаниас авсан нийтийн тээврийн автобусны тендерийн асуудлаар Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нар намын нөхөддөө “байцаагдаж” байна.
МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордонд болж байгаа бөгөөд автобустай холбоотой асуудлыг хэлэлцэж буй нь энэ юм.
Бүлгийн хурлын үеэр Ж.Сүхбаатар өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.
Хуулийн дагуу түүний хүсэлтийг танхимын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр чөлөөлөх захирамжийг гаргана.