Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Х.Булгантуяагийн Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцэнэ.

УИХ дахь АН-ын бүлгээс  Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөхөөс гадна УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь эгүүлэн татах шаардлагатай хэмээн мэдэгдээд байгаа.

О.Цогтгэрэл “Чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Булгантуяатай холбоотой асуудал ямар томьёоллоор орж ирэхээс шалтгаалан АН бүлэг дахин энэ асуудлыг хэлэлцэнэ” гэсэн юм.

Өнөөдрийн үдээс хойш буюу 14:00 цагаас хуралдах чуулганы хуралдаанаар “УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудал” болон “УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудал”-ыг тус тус хэлэлцэхээр тов, дараалалд орсон.

Энэ үеэр АН-ын бүлгээс Х.Булгантуяаг гишүүнээс эгүүлэн татах асуудлыг хөндөхөөр төлөвлөсөн нь энэ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр Х.Булгантуяа УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдсэн бөгөөд УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татахгүй байхыг гуйсан байна.

Улмаар 2028 оны сонгуульд өрсөлдөхгүй байхаа мэдэгдэж, улстөрд дахин орохгүйгээр судалгааны ажлаа хийхээ намынхандаа илэрхийлээд амжжээ.

Гэвч намынх нь зарим гишүүн Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах буюу огцруулах нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлээд байгаа аж. Тэдний хэлж байгаагаар Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчих нь гэдгийг сануулж, хэлсээр байтал үл тоосон тул хуулийн дагуу эгүүлэн татахыг дэмжихээ ч мэдлэгджээ.

Үндсэн хуулийн цэцээс Х.Булгантуяаг Үндсэн хуулийн 1.2, 43.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад буй юм.