Ногоон автобустай холбоотойгоор Ж.Сүхбаатар сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Энэ талаараа УИХ дахь МАН-ын бүлэгтээ танилцуулж, олон нийтэд мэдээлсэн.

Бүлгийн хурал түр завсарлаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарыг өрөөндөө дуудаад байсан юм. Тэдний уулзалт өндөрлөж, бүлгийн хуралдаан үргэлжилсэн бөгөөд Д.Сумъяабазар хотын даргаас огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өгчээ. Тэрбээр огцрох өргөдлөө өгсөн талаараа МАН-ын бүлэгт танилцуулсан байна.