Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ш.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, “Ж” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.О, тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга А.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх;
Дундговь аймагт төмрийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсад ашиглахыг хориглосон, хязгаарласан химийн хорт, аюултай бодисын жагсаалтад орсон 17 нэр төрлийн болон нэр хаяг тодорхойгүй химийн бодисыг хадгалсан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.