Өчигдөр буюу энэ сарын 2-нд бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас баржээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн VIII хороо “Харуул алтай” хотхоны … байрны 9 давхарт амьдардаг 5, 7 настай эгч дүү хоёр цонхоор хөл алдан унаж, амь насаа алджээ.
Хүүхдүүд тухайн үед гэртээ харгалзах хүнгүй, гаднаасаа цоожтой байсан аж. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэн нээн шалгаж эхлээд байна.