Ховд аймаг, Жаргалант сум. Цамбагарав 12 дугаар багийн 9 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 2-ны өдрийн 15:50 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан аж.

Тус гал түймэрт 1 хүн /нэр, нас тодорхойгүй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид хүлээлгэж өгсөн.