Сонгинохайрхан дүүрэг, Тахилтын зам дээр энэ оны есдүгээр сарын 21-нд гарцаар гарч явсан хоёр охиныг мөргөж, нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь ГССҮТ-д хүргэгдсэн осол гарсан.

Гэтэл дахин явган хүний гарцаар таван настай хүүхдийн хамт гарч явсан эмэгтэйг мөргөж гэмтээсэн осол гарчээ. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 33 настай, эмэгтэй “О” гэгч нь 31 настай, эмэгтэйг таван настай хүүгийн хамт гарцтай хэсгээр зам хөндлөн гарах үед нь мөргөж гэмтээжээ.

Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг үлээлгэх багажаар тогтоосон байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.