Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Тодруулбал,
-“Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Ой тэмдэглэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-/Их Монгол Улсын 820 жилийн ой/ “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-/Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэл тогтоох, олгох, хүчингүй болгохтой холбоотой журам/ болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн дараах асуудлуудтай танилцахаар төлөвлөсөн байна. Үүнд
-Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний талаар
-Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний талаар /“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоол/
-Төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээний ажлын явцын талаар
-Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн талаар
-Монгол Улсын Ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажилласан талаарх асуудлуудтай танилцахаар төлөвлөжээ. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар бид эргэн мэдээлэх болно.
