УИХ-ын гишүүн Р.Батболд мэдээлэл хийж, Б.Батбаатарыг сайдын суудлаас нь огцруулахаа мэдэгдлээ.

Тэрбээр “Б Батбаатар нь Улс төрийн намын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасны дагуу намын үнэт зүйл зарчмыг ноцтой зөрчсөн тул  намын гишүүнчлэлээс хасаж,  цаашид ИЗНН-ыг төлөөлөх эрхгүй гэсэн шийдвэрийг Онц их хурлын  төлөөлөгчдийн 100 хувийн саналаар гаргасан. Тиймээс ИЗНН-ын гишүүнчлэлгүй болсон УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг Засгийн газрын гишүүнээс нэн даруй чөлөөлж, хамтарсан Засгийн газрын гэрээг хууль ёсны шинэ удирдлагатай шинэчлэн баталгаажуулахыг шаардаж байна” гэсэн юм.

Улмаар энэхүү шаардлагаа Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.