Увс аймаг, Тариалан сум. Мянган 3 дугаар багийн “Тээлийн гүүр” гэдэг газар шатахуун тээвэрлэгч автомашин автозамын хажуу руу унаж осолджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ажилтнууд очиход Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын чиглэлд зорчиж явсан 40 тн шатахуунтай “Хово ZZ5317” загварын автоцистерн /3 зорчигчтой, цистерний чиргүүлтэй/ автозамын хажуу руу унаж 10 тн орчим шатахуун асгарсан байжээ.
Албан хаагчид бороожуулалт, саармагжуулалт хийж, үлдэгдэл шатахууныг автоцистернд юүлэн авто өргөгчөөр татаж босгосон байна.
Тус автоцистернд зорчиж явсан иргэн У/33 настай эрэгтэй/, Х/33 настай, эрэгтэй/, Д /33 настай, эмэгтэй/ нарыг Эмнэлгийн байгууллага авч явсан.