Баянгол дүүрэг. 21 дүгээр хорооны Горькийн 19 дүгээр гудамжинд сэтгэцийн өөрчлөлтэй иргэн нүхэн жорлонд унажээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход Дорноговь аймгийн харьяат иргэн А/34 настай, эмэгтэй/ 2.5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг гарган нийслэлийн Түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.