Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар 2023.09.24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхний хамт тус сумын харьяат Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Номгон багийн “Дэрстэй хошуу” гэдэг газраас “Хар-Усан тохой” гэдэг газар хүртэл усаар нийт 37 км-т завьтай урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажиллагааг зогсоосон.