Энэ оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт бага насны буюу 7 настай эмэгтэй хүүхдийг хүчиндэж, улмаар амь насыг нь хохироож, айлын модон жорлонд хаясан хэрэг гарсан.
Гэмт хэргийг үйлдсэн А-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэж, хохирол, хор уршиг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.