Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд өнөөдөр буюу 2023.10.12-ны өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авах тухай сургалт зохион байгуулж, нийт 89 аж ахуйн нэгж хамрагдлаа. Энэхүү арга хэмжээг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Нийтийн хэв журам хамгаалах газрууд хамтран явуулсан байна.

Тус сургалтад Баянгол дүүргийн хэмжээнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамрагдсан бөгөөд согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг биелүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэх, мөн насанд хүрээгүй иргэдэд үйлчлэхгүй байх зэрэг асуудлыг хөндсөн юм.