Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд тавдугаар сарын 26-ны 23:00 цагаас тавдугаар сарын 27-ны 06:00 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана. Тус чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх юм. Иймд жолооч та бүхэн түгжрэлийг тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
