Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн танхимд “Газрын цогц менежмент судалгааны төв” (Integrated land management research center)-ийг 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нээж, нээлтийн үйл ажиллагаанд хоёр талын удирдлагууд оролцож тууз хайчлав.
“Газрын цогц менежмент судалгааны төв”-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан олон улсын эрдэм шинжилгээний семинарын эхлэл хэсгийг зохион байгууллаа.
Энэхүү судалгааны төвийг Еврази-Номхон далайн их сургуулиудын сүлжээ (Eurasian-Pacific Uninet, EPU)-ийн дэмжлэгтэйгээр байгуулж буй бөгөөд бүс нутгийн газрын нөөцийн тогтвортой менежментийг дэмжих, мэдлэг, туршлага солилцох, мөн европын тэргүүлэх шинжлэх ухааны арга барил, туршлагыг нэвтрүүлэх зорилготой юм.



