Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +27…+32 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +22…+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, +20…+22 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд говь, талын нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  +11…+16 градус, бусад нутгаар  +4…+9 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +11…+16 градус, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор +27…+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр   +23…+28 градус, бусад нутгаар  +17…+22 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хагаст дулаарна.