Сонгинохайрхан дүүрэг 36 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 21:43 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн Э-ийн 5 ханатай гэр, 3х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, 8х8 метрийн хэмжээтэй байшингийн хана, дээвэр хэсэг тус тус шатаж байсныг  ажиллаж унтраасан.