Люксембургийн Их Гүнт улсын 22.5 сая еврогийн тусламжаар ЗҮРХ СУДАСНЫ ТӨВ байгуулах ажил ирэх сарын 17-ноос эхлэхээр боллоо.
Европын хөрөнгө оруулалтын банк Монгол Улсын эрчим хүч, хүнс хөдөө аж ахуй, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд 1 тэрбум еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор болов.
Европын холбооны нөлөө бүхий улсын хувьд аль аль нь монгол иргэдийн Европ руу зорчих визийг хөнгөвчлөхөд анхаарал хандуулж санаа тавихаа илэрхийллээ.
Бенилюксийн орнуудад оршин суугаа монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж үг саналыг нь сонслоо.
УИХ-ын даргын хувиар 24 жилийн дараа хийсэн энэ айлчлал Монгол Люксембургийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил , Монгол Бельгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойгоор парламент хоорондын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, гадаад харилцааг эдийн засагжуулах, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын харилцааг улам эрчимжүүлэхэд түлхэц боллоо.
