Прокурорын байгууллага энэ оны 8 дугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” 105 хэрэгт хяналт тавьснаас 212 хүнд холбогдох 76 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Одоо ажиллагаанд мөрдөн байцаалтын шатанд 19 хэрэг шалгагдаж байна.