Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгээс Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас олгогдсон гадаад зээлтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 12, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалтын 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоо Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 9 хэрэг ажиллагаанд шалгагдаж байна.

Тус сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи хугацаанд 11,2 тэрбум төгрөгийн гадаад зээлийг эргэн төлүүлжээ.