Баянгол дүүрэгт 2026 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүлэг тарих ажлын хүрээнд нийт 34 хорооны 456 байршилд зүлэг тарьж, нийтийн эзэмшлийн 11 байршилд нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулжээ. Тэгвэл 18, 19-р хороонд зүлэг тарьсан байршлуудыг танилцуулж байна. Тухайлбал,
18-р хороонд
  •  88-р цэцэрлэгийн урд талбайд зүлэгжүүлэлт
  •  42-р байрны эргэн тойронд, 42-р байрны тоглоомын талбайд зүлэгжүүлэлт
  •  33-р байрны тоглоомын талбайн хажууд зүлэгжүүлэлт
  •  76-р байрны хажууд зүлэгжүүлэлт
  •  46-р байрны тоглоомын талбайд зүлэгжүүлэлт
  •  50-р байрны урд талбайд зүлэгжүүлэлт
  •  43-р байрны зүүн хойд талд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, оршин суугчдад ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлээд байна.
19-р хороонд
  •  58-р байрны баруун талын авто зогсоолын хажууд зүлэгжүүлэлт
  •  57-р байрны урд болон баруун талын тоглоомын талбайд зүлэгжүүлэлт
  •  52-байрны баруун талд зүлэгжүүлэлт
  •  57, 58-р байрны 3Х3 сагсан бөмбөгийн талбайн хажуу, тоглоомын талбайд зүлэг тарьж, нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулжээ.