“АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ – АМГАЛАН ИРЭЭДҮЙ” төслийн хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын санаачилгаар 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль бүрт “Хүүхдийн цагдаа” ажиллаж эхэлнэ.
👮‍♀️ “Хүүхдийн цагдаа” сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн үүргийг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.