2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сургуулийн удирдлагуудтай цахим уулзалт зохион байгууллаа
Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 21 ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн захирлуудтай 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл, өвөлжилтийн бэлтгэл ажлын хангах хүрээнд цахим уулзалтыг зохион байгууллаа. Уг цахим уулзалтаар ЕБС-иудын удирдлагуудын зүгээс сургуулийн гадна тохижилт, барилга, байгууламж, засвар үйлчилгээний талаарх тулгамдсан асуудал болон санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Тодруулбал, тулгамдаж буй асуудлын хүрээнд сургуулийн гадна фасад дулаалга, дулааны шугам засвар, дээвэр засвар, агааржуулалт, сантехникийн засвар, Биеийн тамирын заалны дээвэр, шалны засвар зэрэг асуудлууд багтаж буй. Иймд, санал хүсэлтүүдийг сонсож, дээрх асуудлуудыг шат дараатай шийдвэрлэж, ажиллахаар боллоо.
Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, сургуулийн барилга байгууламжийн урсгал засвар, дулаан хангамжийн бэлэн байдлыг хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хугацаанд нь чанартай дуусгах талаар холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.