Баянгол дүүргийн хэмжээнд 18 байршилд авто зам, засвар шинэчлэлийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хийж байна.
Энэ ажлын хүрээнд дүүргийн 27-р хороо, Гаалийн байрны дундах авто замын засвар, шинэчлэлийг ажил эхэлж буй бөгөөд тус ажил есдүгээр сарын 1-ний өдөр дуусах юм.
Мөн 27-р хороо, Төмөр замын эмнэлгийн баруун талд байрлах явган хүний замтай талбайн хэсгийг оршин суугчид ая тухтай амрах, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбайн зураг төслийг хийлгэж, ирэх жил тохижилтын ажлыг хийнэ